Цэс

“БҮТЭЭЛЧ УНШЛАГА- БҮХНИЙ ЭХЛЭЛ” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ

2018-01-08 - Мэдээ, мэдээлэл
“БҮТЭЭЛЧ УНШЛАГА- БҮХНИЙ ЭХЛЭЛ” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ

2017-2018 оны хичээлийн жилд  сурагчдын уншлагын хурдыг ахиулан,  ухаарч ойлгох чадварыг бүтээлч үйл ажиллагаагаар дэмжих зорилготой “ БҮТЭЭЛЧ УНШЛАГА-БҮХНИЙ ЭХЛЭЛ” тэтгэлэгт төслийг хэрэгжүүлж байна.

Уран унших ур дүйг нэмэгдүүлэх,  уран уншлагын арга техникийг заалгахаар Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Б.Тулга-Эрдэнийн дэмжлэгээр МУ-ын гавьяат жүжигчин, өгүүлэхүйн урлагийн нэрт мастер Г.Равданг  урьж ажиллуулав.

МУГЖ Г.Равдан нь бага, дунд, ахлах ангийн сурагчидтай хуваарийн дагуу уулзалт, ярилцлага хийж өөрийн уран бүтээлээс толилуулсан ба   сурагчдын сонирхсон асуултад хариулж, уран уншлагын  талаар заавар зөвлөгөө өглөө. Мөн бага анги болон монгол хэл, уран зохиолын багш нарт сургалт зохион байгуулж сургалтад ашиглахад зориулж өгүүлэхүйн урлагийн зарим уран бүтээлчдийн CD болон ном, сонин зэргийг  бэлэглэв.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн