Цэс

БҮТЭЭЛЧ УНШЛАГА- БҮХНИЙ ЭХЛЭЛ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ

2017-11-24 - Мэдээ, мэдээлэл
БҮТЭЭЛЧ УНШЛАГА- БҮХНИЙ ЭХЛЭЛ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ

2017-2018 оны хичээлийн жилд  сурагчдын уншлагын хурдыг ахиулан,  ухаарч ойлгох чадварыг бүтээлч үйл ажиллагаагаар дэмжих зорилготой “ БҮТЭЭЛЧ УНШЛАГА-БҮХНИЙ ЭХЛЭЛ” тэтгэлэгт төслийг хэрэгжүүлж байна.

2017 оны  09 сард  төслийн  санхүүжилт  дансанд шилжсэнээр эхний худалдан авалтыг  хийж төслийн үйл ажиллагааг эхлүүлсэн.  Төслийн нээлтийг 10 сарын  25-нд хийхээр төлөвлөсөн боловч гоц халдварт малын шүлхий өвчинтэй холбогдуулан зохион байгуулаагүй болно.

2017 . 11. 22-ны өдөр  эцэг эхчүүдэд төслийн хүрээнд зохион явагдах ажлууд болон худалдан авалтын тайланг танилцууллаа.  Сурагчдын уншлагын хурд болон уншсанаа ойлгох чадварыг нэмэгдүүлэх үүднээс сурах бичгээс гадна олон төрлийн уран зохиолын номыг уншуулах, эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ хамтарч ном унших байдлыг дэмжих зорилгоор 135 нэр төрлийн  номыг худалдан авч сурагчдыг сурах бичгээс гадна чадваржуулахад ашиглаж байна. Мөн төслийн хүрээнд  хийгдэж буй   сурагчдыг хөгжүүлэх үйл ажиллагааг үзүүлэв. Үүнд:

Б.Оюунханд багштай 1а ангийн сурагчид  эцэг эхчүүдийн бүтээж өгсөн хуруун хүүхэлдэйгээрээ  “Өнхрүүш” үлгэрийг тоглон  сургуульд ороод сурсан, мэдсэнээ  эцэг эхчүүдэд толилуулав.

“Уран илтгэгч сурагч”  шалгаруулах уралдааныг үе шаттайгаар 3-5-р ангийн сурагчдын дунд зохион байгуулж  байна. Үүний хүрээнд Х.Гандолгор багштай  5а ангийн сурагч Х.Цэрэнжаргал” Барби хүүхэлдэйн үүсэл хөгжил”, Б.Мөнх-Итгэл “ Нисдэг машины тухай”, М.Энхсувд “Усны гачаал”, Ц.Мөнгөнцэцэг” Монгол дээл” зэрэг өөрийн бэлтгэсэн илтгэлээ сонирхуулав.

Мөн эцэг эхчүүдэд зориулсан дараах сургалт, зөвлөгөөг багш Д.Цэндэм” Уншиж сургах үе шатууд”, багш Б.Мөнгөн “Ухамсартай уншлагад сургахад эцэг эхчүүдийн дэмжлэг”, сургалтын менежер Д.Оюун “ Унших чадварын ялгаанаас сурах чадварын ялгаа” зэрэг сэдвээр зохион байгуулав.

Эцэг эхчүүдээс сэтгэл ханамжийн судалгааг авч тэдний санал, бодлыг сонслоо. Үүнд:

  1. Сургууль нь ”Хүүхдийг сургах, хөгжүүлэх, төлөвшүүлэх” зорилгоо хэрхэн биелүүлж байна гэж та үзэж байна вэ?

А. Маш сайн  -24     Б. Хангалттай -16          В. Дунд зэрэг  -2                Г. хангалтгүй -0

  1. 2. Хүүхдийнхээ сургалтын чанар, мэдлэг эзэмшилтийн түвшинг хэрхэн үнэлж байна вэ?

А. Маш сайн -12      Б. Хангалттай -25          В. Дунд зэрэг -5              Г. хангалтгүй -0

  1. Эцэг эхчүүд бидний хүүхдийн хөгжил, төлөвшилд үзүүлэх дэмжлэг

А. Маш сайн –3    Б. Хангалттай -26          В. Дунд зэрэг-13                  Г. хангалтгүй -0

4.Эцэг эхийн хүүхдийн хөгжил, төлөвшилд үзүүлэх дэмжлэгийг  багш, сургуулийн  зүгээс мэргэжлийн аргазүйгээр хангаж буй байдал

А. Маш сайн-10       Б. Хангалттай -21        В. Дунд зэрэг -11                Г. хангалтгүй -0

  1. Цаашид юун дээр анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна?

А. Сургалтын амжилт, чанар -13   Б. Багш сурагчдын харилцаа -11    Г. Багш нарын заах аргазүй –  8     Е. Багш эцэг эхийн хамтын ажиллагаа 21

  1. 6. Таны оруулах санал

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн